“Рио Тинто”-ийн Ерөнхий захирал Том Албаниз Австралийн Ерөнхий сайд асан К.Руддыг уул уурхайн компаниудад хэт (гэнэтийн) ашгийн татвар ноогдуулах гэснээсээ болж огцорсон үйл явдлыг бодлого буруу явбал ямар үр дүнд хүрдгийн жишээ болгосон юм. Тэрбээр “Бодлого боловсруулагчид тийм шийдвэр гаргахдаа олон янзын байр суурь, үзэл бодлыг харгалзан харилцан зөвлөлдөх, хамтран оролцох арга барилаар ажиллах хэрэгтэй” гэжээ. Харин К.Руддыг зайлуулж, Австралийн анхны эмэгтэй Ерөнхий сайдаар тодорсон Ж.Гиллард саяхан хэт ашгийн татварыг үндсэндээ үгүй хийх алхам хийжээ. Тэрбээр уг хуулийн хатуу нөхцөлтэй заалтуудыг уул уурхайн томчуудын хүсэлд нийцүүлэн сулруулж, жижиг компаниудыг бараг ойшоосонгүй. Үүнийх нь хариуд Том Албаниз шинэ татварыг бууруулсан нь олон төслийг хойшлуулахад хүргэсэн тодорхой бус байдлыг үгүй болгосон боловч эргэлзээтэй зүйлүүд байгаа тухай хэлжээ. Мөн тэрбээр Австралийн шинэ Засгийн газрын санал нь тус улсыг нүүрс, төмрийн хүдрийн хувьд хамгийн өндөр татвартай улсуудын нэг болгосон тухай Лондонд болсон уул уурхайн томчуудын уулзалтын үеэр хэлсэн байна.
Австралийн Ерөнхий сайдыг огцроход хүргэсэн хэд хэдэн шалтгаанаас уул уурхайн томчуудад хэт ашгийн татвар ноогдуулах төлөвлөгөө гол үүрэг гүйцэтгэсэн. Нэлээд маргаан тарьсан уг төлөвлөгөө нь намынх нь нэр хүндийг навс унагаж, ирэх намар болох сонгуулийн өмнө хамтрагчдынх нь ирээдүйг баллах магадлалтай болсон юм. Анхандаа популист гэж цоллуулж байсан уг төлөвлөгөөнд хэт өндөр ашигт 40 хувийн татвар ноогдуулахаар тусгасан. Тийм татвар бий болгох саналыг бүр өнгөрсөн оны долдугаар сард анх гаргаж байсан боловч Ерөнхий сайд асан К.Рудд энэ төлөвлөгөөгөө уул уурхай эрхлэгчидтэй зөвлөлдөлгүйгээр гэнэт энэ оны тавдугаар сард албан ёсоор танилцуулсан юм. К.Рудд уул уурхайн салбар Австралийн эдийн засагт нэлээд чухал байр суурь эзлэхдээ зарим орон нутгийн хувьд орлогынх нь гол эх үүсвэр болж буй нөхцөл байдлыг дутуу үнэлсэн нь нэрмээс болжээ. Тухайлбал, К.Рудд уул уурхайн компаниуд өнгөрсөн 10 жилийн хугацаанд түүхий эдийн үнийн өссөнөөс 180 тэрбум австрали доллар (нэг ам.доллар 1.14 орчим австрали доллартай тэнцдэг) хэт их ашиг хэлбэрээр олсныг онцолж байв. Тэр их орлогын ердөө есөн тэрбум нь л Австралид төсвийн орлого хэлбэрээр үлдсэн аж. Гэсэн хэдий ч уул уурхайн салбарынхан Хятадад түүхий эдийн эрэлт өссөнөөс олсон орлогоо Австралийн эдийн засагт аажмаар ч гэсэн оруулж байгаа нь илт юм. Австралийн Эрдэс баялгийн зөвлөл (АЭБЗ)-ийн тооцоогоор 2009-2010 оны санхүүгийн жилд уул уурхайн салбар тус улсын ДНБ-ий найман хувийг бүрдүүлсэн бол өмнөх жилд энэ үзүүлэлт зургаан хувьтай байжээ. Мөн 2008 оны байдлаар Австралийн экспортын үнийн дүнд эрдэс, түүхий эд тэн хагасыг нь эзэлж байв. Дэлхий дахин хямралд өртөөд байхад Хятадад түүхий эдийн эрэлт их байсны хүчинд Австралийн эдийн засаг 2008 онд 2.2, 2009 онд 1.4 хувиар өссөн. АЭБЗ-ийн тооцоогоор тус хугацаанд уул уурхайн салбар 125 тэрбум австрали долларыг тус оронд хөрөнгө оруулснаас зонхилох хэсэг нь хөдөө орон нутагт ноогджээ. 1998-1999 онд Австралийн түүхий эдийн экспортын бүтээгдэхүүнээс таван хувийг нь Хятад руу ачуулж байсан бол 2008-2009 оны санхүүгийн жилд тус үзүүлэлт 33 хувь хүртлээ өсчээ. Цаашид Дундад улсын түүхий эдийн хэрэгцээг хангахын тулд Австрали дахь Хятадын хөрөнгө оруулалт өсөх хандлагатай байна. Хөрөнгөө оруулсан хүн хэнийг томилохоо шийдэх цаг ойртжээ.

Д.Мөнхболд: Улстөрийн тойм