Хөгжлийн банк байгуулахаар боллоо | News.MN

Хөгжлийн банк байгуулахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2010.07.20-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банк байгуулахаар боллоо

Хөгжлийн банк байгуулахаар боллоо
Засгийн газар үндсэн хуваарийн дагуу бол маргааш хуралдах байсан. Харин тодорхой шалтгааны улмаас хуралдааны товоо урагшлуулж өнөөдөр албан ёсоор хуралдлаа. Уг хуралдаанаар Монгол Улсад хөгжлийн банк байгуулах талаар хэлэлцээд Улсын Их Хурлаас батлан гаргасан томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтуудад өөрсдөө идэвхи санаачилгатайгаар оролцоход Хөгжлийн банкны үүрэг чухал хэмээн Засгийн газарын гишүүд үзжээ. Мөн УИХ-ын чуулганаар тус банкыг байгуулахад шаардлагатай байгаа дүрмийн санг бүрдүүлэх хөрөнгийг баталж, цаашид үйл ажиллагааг нь зөв чиглүүлж авч явахын тулд гадаадын хараат бус, мэргэшсэн байгууллагаар Хөгжлийн банкыг удирдуулж явуулах нь цаашдаа Монгол Улсын хөгжил, банкны салбарын үйл ажиллагаанд чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж холбогдох шийдвэрийг Засгийн газар хэлэлцэж баталлаа.

Б.Алт

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж