Байнгын хороод ажлаа тайлагнана

Хуучирсан мэдээ: 2010.07.20-нд нийтлэгдсэн

Байнгын хороод ажлаа тайлагнана

Байнгын хороод ажлаа тайлагнана
УИХ-ын хаврын чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар байнгын хороод тус бүрдээ мэдээлэл хийж байна. Өнөөдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэвлэлийн хурал хийж ажлаа тайлагнан, сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулт өгсөн бөгөөд дараа дараагын байнгын хороодын нээлттэй мэдээллийн тов эхнээсээ гарч байна.

Маргааш 12.00 цагт Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо мэдээлэл хийхээр болжээ. Мөн энэ долоо хоногтоо багтан Төрийн байгуулалтын байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороод мэдээлэл хийх аж.

Эдгээр байнгын хороод хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа хэвлэл мэдээллийнхэнд хүргүүлсэн бөгөөд Хууль зүйн байнгын хорооны тайлан одоогоор хүргэгдээгүй байна. Энэ нь магадгүй шийдэгдэж дуусаагүй зарим асуудалтай буюу Авлигатай тэмцэх газрын даргад хариуцлага тооцохтой холбоотой байж болох юм.

Б.Энхмандах

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж