
Маргааш 12.00 цагт Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо мэдээлэл хийхээр болжээ. Мөн энэ долоо хоногтоо багтан Төрийн байгуулалтын байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороод мэдээлэл хийх аж.
Эдгээр байнгын хороод хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа хэвлэл мэдээллийнхэнд хүргүүлсэн бөгөөд Хууль зүйн байнгын хорооны тайлан одоогоор хүргэгдээгүй байна. Энэ нь магадгүй шийдэгдэж дуусаагүй зарим асуудалтай буюу Авлигатай тэмцэх газрын даргад хариуцлага тооцохтой холбоотой байж болох юм.
Б.Энхмандах