Чуулганаар 120 гаруй хууль, тогтоомж баталжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.20-нд нийтлэгдсэн

Чуулганаар 120 гаруй хууль, тогтоомж баталжээ

Чуулганаар 120 гаруй хууль, тогтоомж баталжээ
Өнгөрсөн дөрөвдүгээр  сарын 5-наас эхлэн долдугаар сарын 15 хүртэл хуралдсан УИХ-ын хаврын ээлжит чуулганаар дараах хуулийн төслүүдийг баталсан байна.  Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоол.  Монгол Улсын 2011 оны төсвийн хүрээний мэдэгдэл. 2012-2013 оны төсвийн төсөөлөл. 2010 оны Төсвийн тухай хууль болон Хүний хөгжил сангийн 2010 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай. Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай. Агаарын тухай, Агаарын бохирдолын төлбөрийн тухай. Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах тухай. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай зэрэг хуулиуд болон “Монгол мал”, “Ус” үндэсний хөтөлбөр. Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого. Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого. Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилтот хөтөлбөр зэрэг улс орны  эдийн засаг, нийгмийн чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Хаврын чуулганы хугацаанд 120 гаруй хууль, тогтоомж, олон улсын гэрээ хэлэлцээр, конвенци батлан гаргасны дотор бие даасан хууль 12, нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль 57 байжээ.

Б.Алт
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж