Britney Spears-ын шинэ сүрчиг

Хуучирсан мэдээ: 2010.07.20-нд нийтлэгдсэн

Britney Spears-ын шинэ сүрчиг

Попын гүнж Britney Spears саяхан өөрийн загварын шинэ коллекцио гаргасан бол ирэх есдүгээр сард түүний нэрийн шинэ сүрчиг худалдаанд гарахаар болжээ.


Дуучин бүсгүйн шинэ сүрчиг "Radiance" нэртэй ба ягаан цэнхэр болроор чимэглэсэн гоёмсог савалгаатай аж. Харин хэдэнд худалдаанд гаргах талаараа одоогоор албан ёсоор зарлаагүй байгаа ба зар сурталчилгааны зураг авалтаа удахгүй хийлгэх гэж байгаа гэнэ.


Тэрбээр "Би зөвхөн дуу хөгжим гэлтгүй өөрийн чадах бүх салбартаа хүч сорихоор шийдсэн. Ээж болж "унтаа" байдалд орсон гэж дахиж шүүмжлүүлэхийг хүсэхгүй байна. Миний шинэ үнэртэн залуу насны цог золбоо, эрч хүчийг илтгэсэн гайхалтай бүтээл болсон" хэмээн мэдэгдсэн байна.


Н.Наран


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж