
Палестины автономийн дарга Абу-Мазен олон улсын цэргийн хүчнийг Иорданы хөндийд байрлуулахаар шаардан түүнийгээ Израильтай хийх энхийн гэрээнийхээ хүрээнд оруулахаар зүтгэж байна. Тэрээр Иуди, Самарид Израилийн урьдчилан сануулах станцуудыг байгуулахыг эрс эсэргүүцэж байгаа гэнэ.
Хаанаас энэ мэдээллийг авснаа тодруулалгүйгээр «Аль-Ахбар» сонин энэ сарын 19-ний дугаартаа энэ талаар өгүүлжээ.
Сонинд бичсэнээр энэ бүгд нь Абу-Мазенаас Америкийн ерөнхийлөгч Барак Хусейн Обамад гардуулсан меморандумд өгүүлсэн байгаа ажээ. Махмуд Аббас буюу Абу-Мазен меморандумаа хоёр сарын өмнө АНУ-д айлчлахдаа Обамад өгсөн гэнэ. Олон улсын цэргийн хүчний тэрээр Ази, Африкийн орнуудын цэргээс бүрдүүлэх саналаа бас өгсөн гэж сонин бичсэн байна.
Мөн ирээдүйн Палестин ямар ч орны дүрвэгсдийг хүссэн тоогоороо авна гэсэн байв. Палестины лидер Иерусалимын хуучин хотод хяналтаа тогтоох хүслээ ч гаргасан гэнэ. Абу-Мазены шуналд Сөнөсөн тэнгисийн эргийн бүс ч багтлаа. Палестинчууд Обамагийн зөөлөн сэтгэл, хүнийхээ олноор Израилийг дарж авахаар шийдсэн бололтой.