Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна. Уг нь Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш болох хуваарьтай ч “Их хурд” уралдаантай холбоотойгоор тус хуралдааныг нэг өдрөөр урагшлуулсан бололтой. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн санаачлан боловсруулсан Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл, “Зөгийн үүр” үндэсний хөтөлбөр батлах тухай, ”Өндөр технологи, инновацийн хөрөнгө оруулалтын корпораци” төрийн өмчит ХХК байгуулах тухай, Концессын жагсаалт батлах тухай, Хөгжлийн банкны тухай зэрэг олон чухал асуудлыг эхнээс нь авч хэлэлцэж эхэлжээ. Мөн өнөөдрийн хуралдаанд Шадар сайд М.Энхболд Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсэн дүнгийн тухай танилцуулах бол Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор байгуулах тухай асуудлаар мэдээлэл хийх юм байна.
Г.Дарь
Холбоотой мэдээ