Д.Оюунхорол гишүүн Ажаа гэгээний ойд оролцоно

Хуучирсан мэдээ: 2010.07.20-нд нийтлэгдсэн

Д.Оюунхорол гишүүн Ажаа гэгээний ойд оролцоно

Д.Оюунхорол гишүүн Ажаа гэгээний ойд оролцоно
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Завхан аймагт ажиллаж байна. Тэрбээр энэ сарын 15-наас ирэх сарын 10-ныг дуустал сар орчим хугацаанд тойрогтоо ажиллах юм. Энэ сарын 17-нд Баянтэс сумын иргэд, сонгогчидтой уулзаж, орон нутагт ажиллах ажлынхаа салхийг хагалсан эрхэм гишүүн Ажаа гэгээний ойд оролцох юм байна. Мөн Тэс, Баянхайрхан, Түдэвтэй, Нөмрөг, Тосонцэнгэл сумын иргэд, сонгогчидтой уулзах аж. Түүнчлэн Тосонцэнгэл суманд шинээр Спорт цогцолбор баригдаад байгаа. Уг цогцолборын нээлт  энэ сарын 22-нд болно. Спорт цогцолборын нээлтэд эрхэм гишүүн оролцох юм байна. Шинэхэн Спорт цогцолборт Завхан аймгийн зүүн бүсийн таван сумын спортын наадам болох бөгөөд түрүүлсэн баг нь шилжин явах цом, аваргын алтан медалийн эзэн болох гэнэ. Дашрамд дурьдахад, энэ сарын 27-28-нд Хотгойдын Чингүнжавын 300 жилийн ой болно. Мөн ойн арга хэмжээнд эрхэм гишүүн оролцох юм байна.

Д.Цэц

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж