WNBA-ын аваргуудыг Б.Обама хүлээн авлаа

Хуучирсан мэдээ: 2010.07.20-нд нийтлэгдсэн

WNBA-ын аваргуудыг Б.Обама хүлээн авлаа

Хойд Америкийн эмэгтэйчүүдийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2009 оны аварга “Финикс Меркюри” багийг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама орон нутгийн цагаар даваа гаригт Цагаан ордондоо хүлээн авчээ.
Америкийн мэргэжлийн спортод аваргалж, бусдаасаа илүү байж чадсан баг тамирчдыг нэгдсэн улсын ерөнхийлөгч жил бүр цагаан ордондоо хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлдэг юм.
Обама энэ үеэр “Финикс Меркюри” багийн тамирчдыг үндэсний бахархал, үлгэр жишээ болсон эмэгтэйчүүд гэж хэлжээ.
Энэ нь тус улсын 44 дэх ерөнхийлөгчийн Цагаан ордондоо хүлээн авч уулзаж байгаа WNBA-ын хоёр дахь баг болж байгаа юм.
Обама сайн үлгэр жишээ болж явдаг эдгээр тамирчдад талархаж явдгаа илэрхийлж, тэдэнтэй дурсгалын зураг татуулжээ. Зураг авхуулах үед зарим тамирчид ерөнхийлөгч Обамагаас илүү өндөр байсныг зарим хэвлэл мэдээлллүүд онцолж байлаа.
“Финикс Меркюри” баг улсынхаа ерөнхийлөгчид өөрсдийн 09 дугаартай өмсгөлийг дурсгал болгон үлдээжээ. 2009 онд Финикс хотын эмэгтэйчүүдийн баг лигийнхээ хүчирхэг багууд болох Сан Антонио, Лос Анжелес, болон Индиана багийг шигшээд буулган авснаар аваргын цомыг хүртэж байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж