Фабрегас “Барса”-д очихгүй бололтой

Хуучирсан мэдээ: 2010.07.20-нд нийтлэгдсэн

Фабрегас “Барса”-д очихгүй бололтой

Испанийн “Барселона” клубын дасгалжуулагч Пеп Гуордиалагийн хэлснээр Сеск Фабрегасыг багтаа авчрах гэсэн алхам нь талаар өнгөрч магадгүй гэнэ. Учир “Арсенал” тоглогчоо явуулах бодолгүй байгаатай холбоотой ажээ.
Испанийн аварга багаас 45,6 сая ам.долларын саналыг “Арсенал”-д ирүүлсэн боловч “Их буучид”-ын менежер Арсень Венгер наймааны талаарх эдгээр алхмаа зогсоо гэсэн хариу өгсөн байна.
Өдгөө 23 настай Фабрегас “Барса”-гийн өсвөрийн багаас хөлбөмбөгийн гараагаа эхлүүлж, 16 настайдаа Лондонгийн клубт ирсэн юм.
“Сеск бол Арсеналын хувьд маш чухал тоглогч. Түүнийг өндөр үнэ хүрнэ гэдгийг би маш сайн ойлгож байна” хэмээн Гуордиала сэтгүүлчдэд ярьжээ. Тэрбээр мөн “Гэрээ хийгдэх эсэх нь зөвхөн Арсеналаас шалтгаалж байна. Хэрэв тэд хүсэхгүй бол Сеск Барсад ирэхгүй” гэжээ.
Дашрамд дурдахад, “Барса” өндөр үнээр “Валенсия”-гаас Давид Вильяг багтаа авчирсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт Бразилийн Адрианог мөн эгнээндээ элсүүлсэн юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж