
Өмнөд Солонгосын нэрт дуучин Boa таван жилийн дараа эх орондоо эргэн иржээ. Олон улсын поп од Boa ирэх наймдугаар сард өөрийн бие даасан цомгоо гаргаж байгаа бөгөөд хажуугаар нь ирэх сарын “Harper’s Bazaar” сэтгүүлийн нүүр хуудсанд гарахаар болжээ. Тэрбээр сэтгүүлийн зураг авалтадаа M.A.C косметик болон Gordon Espinet-тэй хамтран ажиллаж байгаа бөгөөд дур булаам эмэгтэй, танхил бүсгүй, танхай эмэгтэй зэрэг олон дүрийг илэрхийлэхүйц зургийг татуулж байна.



Мөн тэрбээр попын хаан Майкл Жесконы стилиэр урласан цагаан хүрэм болон
бээлийг өмссөн зураг авахуулж байгаа аж. Иймд ирэх наймдугаар сарын
“Harper’s Bazaar” сэтгүүлээс дуучин BOA-гийн өөр, өөр дүр төрхийг харах
боломжтой болж байгаа юм.
С.Сүндэр