
Сүлжээний асуудалтай байгаа iPhone4-ийн хэрэглэгчдэд үнэгүй гэр санал болгосноор энэ шуугианыг намжаана гэж тэд үзсэн бололтой. Ноён Жобс энэ гэмтлийн талаар “Бид төгс биш” гэсэн энгийн бөгөөд ойлгомжтой тайлбар өгсөн байна.
Үнэгүй гэр олж авахын тулд iPhone4 худалдан авсан хүмүүс энэ сарын 22-ноос эхлэн Apple компанийн албан ёсны цахим хуудсанд бүртгүүлэх ёстой гэнэ. Гэхдээ Стив Жобс гурван сая гаруй хувь борлогдсон iPhone4-ийн бүх эзэмшигчдэд үнэгүй гэр өгөх боломжгүй гэдгийг дурдаад, ямартай ч боломжийн хэмжээнд үнэгүй гэр түгээх тухай ярьжээ.
Өдгөө зах зээлд борлогдож буй iPhone гар утасны гэрийн үнийг тооцож, нийт гурван сая ширхгийг хэрэглэгчдэдээ тараана гэвэл Apple компаниас 180 сая ам.доллар зарцуулах шаардлагатай юм.
Apple компани есдүгээр сарын 30 хүртэл хэрэглэгчдэдээ үнэгүй гэр олгох ажээ.
Түүнчлэн хэрэв худалдан авагчид iPhone4-ийн талаар сэтгэл хангалуун бус байвал худалдан авсан өдрөөсөө хойш 30 хоногийн дотор мөнгөө буцаан авч болох талаар ноён Жобс мэдэгдсэн байна.
С.Цэлмэг