Хакухо Какурюүг давлаа

Хуучирсан мэдээ: 2010.07.19-нд нийтлэгдсэн

Хакухо Какурюүг давлаа

Мэргэжлийн сумо бөхийн долдугаар сарын нагоя башёгийн ес дэх өдрийн барилдаан өндөрлөлөө. Башёг тэргүүлэгчдийн эгнээнд багтаж байсан Какурюү М.Ананд өнөөдрийн барилдаанд их аварга Хакухо М.Даваажаргалд ёрикири мэхээр ялагдаж, харин Хомашо манай бөх Моконами Г.Базарсадыг ошитаоши мэхээр давснаар Хакухо, Хомашо нар зуун хувийн амжилтаар башёг тэргүүлж эхэллээ.
Мөн өнөөдрийн барилдаанд озэки Харумафүжи Д.Бямбадорж баруун жигүүрийн маэгаширагийн гурав дахь бөх Токитэнкү А.Хүчитбаатарыг давж, башёгийн тав дахь даваагаа авсан бол Токитэнкү дөрвөн унаатай болсон юм. Түүнчлэн хоорондоо учраа тааран барилдсан Асасэкирюү Б.Дашням /М1/, комүсүби Хакуба А.Өнөржаргал нарын барилдаанд Асасэкирюү шитатэнагэ мэхээр давж, башёгийн анхны даваагаа авчээ.
Манай бусад бөхчүүдийн тухайд Токүсэгава Б.Ганболд Аминишикид ёрикири мэхээр, Тамаваши Б.Мөнх-Оргил ёритаоши мэхээр Такамисакарид тус тус унасан бол Кёкүтэнхо Н.Цэвэгням Ёшиказэг, Шотэнро Д.Нямсүрэн Гагамаруг тус тус давжээ.

Нагоя башёгийн ес дэх өдрийн барилдааны дүн:

Давсан                Унасан

Хакухо /Ё/ 9-0            Какурюү /М6/ 8-1
Баруто /О/ 6-3            Кайо /О/ 6-3
Харумафүжи /О/ 5-4        Токитэнкү /М3/ 5-4
Точиношин /К/ 3-6            Котоошю /О/ 7-2
Аран /М2/ 5-4            Кисэносато /С/ 6-3
Китатайки /М4/ 3-6            Котошогикү /К/ 3-6
Асасэкирюү /М1/ 1-8        Хакуба /К/ 2-7
Ваканосато /М7/ 5-4        Точиозан /М1/ 4-5
Аминишики /М2/ 5-4        Токүсэгава /М7/ 5-4
Кёкүтэнхо /М3/ 4-5            Ёшиказэ /М8/ 1-8
Шимотори /М9/ 4-5            Бушуяма /М15/ 3-6
Тосаюүтака /М10/ 4-5        Какизоэ /М9/ 2-7
Хомашо /М13/ 9-0            Моконами /М10/ 5-4
Кимураяма /М13/ 5-4        Такэказэ /М11/ 4-5
Такамисакари /М11/ 6-3        Тамаваши /М14/ 3-6
Шотэнро /М16/ 3-6            Гагамару /М12/ 4-5
Тамаасүка /М16/ 4-5        Коккай /М12/ 4-5
Хокуторики /М15/ 5-4        Таманошима /Ж5/ 3-6

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж