Шагналын хур буулаа | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.07.19-нд нийтлэгдсэн

Шагналын хур буулаа

Шагналын хур буулаа
Монгол Улсад Ардчилсан хувьсгал үүсэн хөгжсөн болон олон нам оролцсон анхны чөлөөт сонгууль болсоны 20 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт гар бие оролцож идэвхи зүтгэл гаргаж байсан ахмад буурлууд төдийгүй улс орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад дорвитой хувь нэмэр оруулж байгаа иргэдийг төрийн дээд одон медаль “Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одон”, “Алтангадас”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнасныг Тэргүүн шадар сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг өнөөдөр гардуулж хүндэтгэл үзүүллээ.

Төрийн дээд одон медаль авсан иргэд төр засагтаа баярлаж, төрийн хайр хишгийг хүртэж байгаадаа талархалаа илэрхийлж халуун сэтгэлийн үгээ хэллээ. Тэдний нэг болох 83 настай Говь-Алтай аймгийн Ерөнбулаг сумын дөрөвдүгээр багийн иргэн С.Нямаажав гуай ардчиллын салхи салхилж эхэлсэн 1990 оноос энэхүү нийгмийн шинэчлэл өөрчлөлтийг дэмжиж, түүний төлөө сэтгэл зүрхээ зориулж, ноос ноолуураа тушаагаад хандив өргөхөөс эхлээд өтөл насныхаа сүүлийн 20 жилийг ардчиллын төлөө зориулж байгаа бөгөөд төрсөн 10 хүүхдээ Ардчилсан намд элсүүлж, гэр бүлээрээ энэ намыг дэмжиж явдаг тухайгаа хуучилж,  улсынхаа нийслэлд ирж төрийн өндөр дээд одон хүртэж байгаадаа баярлаж байна хэмээн нулимс унагав.

Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг хэлсэн үгэндээ Ардчилсан хувьсгалыг дэмжиж, ардчиллыг бүтээн босгохын төлөө эх орныхоо өнцөг булан бүрээс сэтгэл зүрхээ зориулж, энэ үйл хэргийн төлөө бие сэтгэлээ зориулж, салбар салбартаа гавъяа  гаргаж байгаа хэн бүхний үйл хэрэг бол ардчиллын төлөө оруулж байгаа том хувь нэмэр юм шүү гэдгийг онцоллоо.

Г.Дарь

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж