Жэймс Стайнберг төрийн удирдлагуудтай уулзлаа | News.MN

Жэймс Стайнберг төрийн удирдлагуудтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.07.19-нд нийтлэгдсэн

Жэймс Стайнберг төрийн удирдлагуудтай уулзлаа

Жэймс Стайнберг төрийн удирдлагуудтай уулзлаа
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Жэймс Стайнберг энэ сарын 19-ний өдөр Монголд хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд Ерөнхий сайд С.Батболд, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нарт тус тус бараалхав.

Уулзалтуудын үеэр хоёр тал Монгол, Америкийн харилцааны өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөхийн зэрэгцээ ардчилал, хүний эрх, эрх чөлөөний нийтлэг үнэ цэнэд суурилсан иж бүрэн түншлэлийн харилцааг бүхий л салбарт үргэлжлүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа нотолж, Монгол Улсын гадаад бодлого, Төв Ази болон Зүүн Хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын зарим асуудлуудаар санал солилцов.

Монгол Улсад ардчилсан хөдөлгөөн үүссэний 20 жилийн ойг тэмдэглэсэнд АНУ-ын Засгийн газрын зүгээс дахин баяр хүргэхийн зэрэгцээ Монгол Улсыг Төв Азийн өргөн бүс нутагт ардчиллыг хөгжүүлж буй үлгэр жишээ улс гэж АНУ-ын Засаг захиргаа үздэгээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч онцлон дурдав.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Жэймс Стайнберг манай улсаас гадна Узбекстан, Казахстан, Киргизстан зэрэг орнуудад ажлын айлчлал хийсэн бөгөөд мөн Японд ажиллахаар болсон талаар Гадаад Харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж