Чөлөөтийнхөн маргааш ДАШТ-ийг зорино

Хуучирсан мэдээ: 2010.07.19-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн маргааш ДАШТ-ийг зорино


FILA буюу Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш Унгарын нийслэл Будапешт хотноо эхлэх гэж байна. Энэ сарын 25-ныг дуустал үргэлжлэх тус тэмцээнд дэлхийн 47 орны 500 гаруй тамирчин оролцох бөгөөд манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй найман жингийн ангилалд нийт 16 тамирчин дэлхийн аваргад зодоглох юм. Маргааш буюу тэмцээний эхний өдөр хуваарийн дагуу сонгомол бөхийн барилдаан эхэлж, 21-нд өндөрлөх бөгөөд 22, 23-нд эмэгтэйчүүдийн, 24, 25-нд эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн барилдаан болох юм. Тэмцээнд өрсөлдөх манай тамирчид маргааш хилийн дээс алхах аж.

Залуучуудын дэлхийн аваргад оролцох тамирчид:

Эрэгтэй: Б.Төгс /50 кг/, Б.Номин /55 кг/, Б.Хаш-Эрдэнэ /60 кг/, Г.Идэрхүү /66 кг/, Г.Пүрэвдорж /74 кг/, Д.Хүдэрбулга /84 кг/, Н.Золбоо /96 кг/, Э.Оюунболд /120 кг/

Эмэгтэй: Э.Нарангэрэл /44 кг/, Б.Даваасүрэн /48 кг/, Д.Отгонцэцэг /51 кг/, Б.Номин-Эрдэнэ /55 кг/, С.Батцэцэг  /59 кг/, Ш.Түмэнцэцэг /63 кг/, С.Пүрэвхүү /67 кг/, Б.Наранчимэг /72 кг/

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж