УИХ-ын дэд дарга мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.07.19-нд нийтлэгдсэн

УИХ-ын дэд дарга мэдээлэл хийлээ

УИХ-ын дэд дарга мэдээлэл хийлээ
УИХ-ын хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Ганбямба нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын дэд дарга Н.Энхболд хэлэхдээ “УИХ-ын хаврын ээлжит чуулган  дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн хуралдаж, долдугаар сарын 15-ны өдөр өндөрлөсөн. Энэ хугацаанд нийт 71 өдөр чуулж, 128 хууль, УИХ-ын тогтоол батлан гаргасан байна” гэлээ. Эдгээрээс заримыг нь товч дурдвал “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд эрчим хүч, дулааны шугам, авто замын сүлжээг дэлхийн жишигт хүргэх, хүн амын орон сууцны хангамжийг сайжруулах, иргэдийг ажлын байраар хангах, хүн амыг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангах бодлогыг батлан гаргажээ. “Ус” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн гэр хорооллын 30 мянгаас доошгүй өрх төвлөрсөн шугам сүлжээнд холбогдож, улсын хэмжээнд жилд дунджаар 10 мянгаас доошгүй өрх орон сууцны нөхцөлөө сайжруулна. Мөн хот суурин газрын хүн амын 70-аас доошгүй хувийг,  хөдөөгийн хүн амын 60-аас доошгүй хувийг эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан усаар хангах, ус хангамжийн аюулгүй байдлыг хангахад онцгой ач холбогдол бүхий хөтөлбөрийг батлан гаргажээ.  Мөн “Монгол мал”  үндэсний хөтөлбөрийн хүрээнд мал аж ахуйг төрөөс онцгой анхаарч, малын үржлийн ажил, үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, байгаль экологи уур, амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон эрсдэл даах чадавхитай мал аж ахуйг хөгжүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх бололцоог бий болгох боломжоор хангасан юм байна.

Г.Дарь 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж