Үүнээс өмнөх хамгийн том туна загас гэвэл 1986 оны дөрөвдүгээр сард барьж Цукижи зах дээр зарсан туна загас 496 кг болж байсан юм. Харин дэлхийн хэмжээнд хамгийн том туна загасыг Канадад 1995 онд барьсан бөгөөд 497 кг татаж байсан ажээ. Олон арван жил дараалан туна загас барьсантай холбоотойгоор дэлхийн туна загасны нөөц дундарч байна гэж зарим улс орнууд үзэж байгаа бөгөөд барууны зарим улсууд ховордсон Атлантын далайн цэнхэр сэрвээт туна загасыг ангуучлахыг хориглох санал дэвшүүлээд байгаа юм.
Япончууд дэлхий даяар барьсан цэнхэр сэрвээт туна загасны гуравны нэгийг өөрсдийн дуртай сушинд хэрэглэдэг бөгөөд японд “куро магуро” хэмээн нэрлэдэг маш ховор хар тунаг сушины хорхойтнууд “хар алмааз” хэмээн нэрийддэг байна. “Оторо” хэмээн нэрлэдэг тунагийн өөхлөг өехий Токиогийн тансаг ресторануудад 2,000 иенээр (22 ам.доллар) зарагддаг ажээ.
Т.Бадрах