Ерөнхийлөгчийн зарлигаар партизануудыг шагнав | News.MN

Ерөнхийлөгчийн зарлигаар партизануудыг шагнав

Хуучирсан мэдээ: 2010.07.19-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн зарлигаар партизануудыг шагнав

Ерөнхийлөгчийн зарлигаар партизануудыг шагнав

Монгол оронд олон намын тогтолцоо бүхий анхны ардчилсан сонгууль болсоны 20 жилийн ой энэ сарын 22-нд тохиож буй билээ. Ардчилсан Хувьсгалын 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах уг арга хэмжээг угтаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010.07.09-ний өдрийн №167 дугаар зарлиг гаргаж Эрүүл мэнд, соёл, хөдөө аж ахуй, эрчим хүч, батлан хамгаалах, цагдаа, хэвлэл мэдээлэл болон төр захиргааны байгууллагад он удаан жил үр бүтээлтэй ажилласан МоАХ-ны анхдагч гишүүдийг Монгол Улсын одон медалиар шагнахаар болсон юм.

Уг зарлигт шагнагдахаар тодорхойлогдсон МоАХ-ны гишүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Ардчиллын ордонд болж өнгөрлөө. МоАХ-ны дарга Х.Баттулга, дэд дарга Ш.Түвдэндорж болон удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн оролцсон тус ёслолын үйл ажиллагаанд нийт 140 партизан Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одон, Алтан гадас, Хөдөлмөрийн хүндэт медалиудаар энгэрээ цоолж төрийн ивээлд багтав. Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд болсон шагнал гардуулах ёслолын арга хэмжээгээр дүүрэг тус бүрт 1 хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одон, нийт дүүргийн хэмжээнд Алтан гадас одон 29, Хөдөлмөрийн Хүндэт медаль 77 хүн шагнагдлаа.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж