Дуучин Болд шинэ дууны үгээ орууллаа

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Дуучин Болд шинэ дууны үгээ орууллаа

Дуучин Болдын "Миний хоёр эрдэнэ" дууны үгийг facebook дэх хуудсанд нийтэлжээ. Энэ дуу нь түүний удахгүй худалдаанд гарах "Монгол поп" цомогт багтсан аж.
Хэрвээ та бүхэн уг дуунд дуртай бол үгийг нь сураад хамтдаа дуулаарай.


Болд – Миний хоёр эрдэнэ

Даарахад минь сэтгэл нь жиндэх юм
Өвдөхөд минь дагаад зовох юм
Бүлээцэхэд минь одоо л тайвшрах юм
Эдгэхэд минь дагаад хөөрөх юм

Миний ээж хүүгийнхээ
Бодол дотор минь үргэлж залуухан
Миний ээж хүүгийнхээ
Хайр нь дотор минь хайрлагдана

Ухаанд минь үг нь сургаал юм
Уруудахад минь харц нь зэмлэл юм
Давахад минь уухай нь омогшил юм
Баярлахад минь дуугай л үнэрлэх юм

Миний аав хүүгийнхээ
Цээжин дотор минь сүмбэр уулс юм
Миний аав хүүгийнхээ
Хүндлэл дотор минь хайрлагдана

Алтан нарны гэрлийг
Алганыхаа хонхорт тоссон
Амьдралын мөнхийн рашаан гэж
Амсуулж өсгөсөн ээж минь та
Мөнгөн сартай үдшээр
Айдас үргээсэн аавын үг
Амьдралын зөөлөн хатууг
Үлгэр болгож хэлж өсгөсөн аав минь та

Нөмөрт нь суухад амгалан юм
Дэргэдээс нь би холыг зорих юм
Зүүдэлэхэд минь зөнгөөрөө мэдрэх юм
Амьдралд минь сүүгээ өргөн ерөөх юм

Миний аав хүүгийнхээ
Хүн байхын эрдэнэ юм
Миний ээж хүүгийнхээ
Хайр байхын эхлэл юм
Хүн байхын эрдэнэ юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж