Худалдаа Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит XIV хуралдаан Улаанбаатар хотноо эхлэх гэж байна. Хуралдааныг угтаж Засгийн газар хоорондын комиссын Оросын талын ахлагч, ОХУ-ын Тээврийн сайд И.Е.Левитин тэргүүтэй төлөөлөгчид манай оронд ирээд байгаа юм. Тэдгээр төлөөлөгчид өнөөдөр Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөсөн байна. Ээлжит XIV хуралдаанаар ЗГХК-ын XIII хуралдааны шийдвэрийн биелэлт, Монгол Оросын худалдаа эдийн засаг шинжлэх ухаан, техник хөрөнгө оруулалт, боловсрол хүмүүнлэгийн хамтын ажиллагааны чиглэлээр авах арга хэмжээ, ЗГХК-ийн бүтцийг боловсронгуй болгох, үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. ЗГХК-ын Монголын талыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг ахалдаг. Засгийн газар хоорондын комиссын хуралдаан маргааш Гадаад харилцааны яаманд болно.
Д.Цээнэ
Д.Цээнэ
Холбоотой мэдээ