Буриадын иргэдийг шагналаа

Хуучирсан мэдээ: 2010.07.19-нд нийтлэгдсэн

Буриадын иргэдийг шагналаа

Буриадын иргэдийг шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, Монгол Улс Бүгд Найрамдах Буриад Улс хоорондын найрсаг харилцаа, хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн Монгол Улсын хэл, соёл, зан заншлын нандин өвийг судлах, сурталчлах, хадгалах, хамгаалан дэлгэрүүлэх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ерөнхийлөгч бөгөөд Засгийн газрын дарга Наговыцин Вячеслав Владимировичийг “Алтан гадас” одонгоор шагналаа. Мөн Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Их Хурлын дарга Матвей Матвеевич Гершевич, Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын орлогч Бальжиров Баир Гвибалович,  Бүгд Найрамдах Буриад Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх үндэсний асуудал эрхэлсэн хорооны дарга Харитонов Михаил Александрович,  Бүгд Найрамдах Буриад Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Ахмадын зөвлөлийн дарга, Дэлхийн Монголчуудын чуулганы дэд ерөнхийлөгч, ОХУ-ын Энх тайван, эв эеийн нийгэмлэгийн Буриад Улсын салбарын дарга Булдаев Сергей Николаевич, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Майдар буддын шашны төв байгууллагын багш Шаглахаев Владимир Аюшеевич нарын зэрэг хүмүүсийг “Найрамдал” медалиар тус тус шагнав.

Эх сурвалж: president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж