Гишүүд хаана амарч байна?

Хуучирсан мэдээ: 2010.07.19-нд нийтлэгдсэн

Гишүүд хаана амарч байна?

Гишүүд хаана амарч байна?
УИХ-ын хаврын чуулган өндөрлөж эрхэм гишүүдийн зуны амралт эхэллээ. Хөдөө орон нутгаас сонгогдсон эрхэм гишүүдийн түрүүч тойргоо зорьж эхэлжээ. Гишүүн Д.Арвин Хэнтий, Я.Батсуурь Дорноговь, Ц.Цэнгэл Булган, Ж.Энхбаяр Говь-Алтай руу явсан байна. Мөн П.Алтангэрэл гишүүн Булган, Ц.Мөнх-Оргил Завхан аймагт ажиллаад иржээ.
ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод болсон Дэлхийн монголчуудын наадамд оролцсон эрхэм гишүүн Р.Гончигдорж, Д.Очирбат нар ирж байгаа юм байна. Гишүүн Б.Батбаяр БНХАУ, Д.Кёкүшюзан Батбаяр Япон, С.Ламбаа БНСУ-д ажиллаад ирж байна. Өнөөдөр, маргаашаас хөдөө орон нутгийг зорих гишүүн олон байгаа юм байна.

Д.ОЮУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж