Цэцийн санаачлагаар тивийн холбоо бий болжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.19-нд нийтлэгдсэн

Цэцийн санаачлагаар тивийн холбоо бий болжээ

Цэцийн санаачлагаар тивийн холбоо бий болжээ
Өнөөдөр Үндсэн Хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. “Хорин нэгдүгээр зуун бол Үндсэн хуулийн зуун байх болно” гэх үгээр яриагаа эхэлсэн бөгөөд энэ нь Азийн Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн бага хурлыг зохион байгуулж байх санаачлагыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс гаргаж дэмжигдэн байгуулагдсаныг мэдээллэх гэсэнтэй холбоотой аж.
Уг нийгэмлэг нь  энэ сарын 12-16 ны өдрүүдэд Индонез улсын Жакарта хотод болсон Азийн Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн 7-р бага хуралтай зэрэгцэн бий болсон бөгөөд Азийн Үндсэн хуулийн шүүх, тэдгээртэй адилтгах байгууллагуудын холбоог байгуулах тунхаглалыг батлах ёслолын арга хэмжээг амжилттай зохион байгуулсан байна.
Энэхүү холбоог үндэслэгч долоон орны Үндсэн хуулийн шүүхийн дарга нар тунхаг бичигт гарын үсэг зурж ёсчлон баталснаар Азийн Үндсэн хуулийн шүүх, тэдгээртэй адилтгах байгууллагууд харилцан ажиллаж, туршлага хуваалцах боломжтой болж байгаа юм.

Б.Энхмандах 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж