Хакухо, Какурюү нар таарчээ

Хуучирсан мэдээ: 2010.07.19-нд нийтлэгдсэн

Хакухо, Какурюү нар таарчээ

Японы мэргэжлийн сумо бөхийн долдугаар сарын нагоя башёгийн найм дахь өдрийн барилдааны дараах байдлаар нэг унаагүй зуун хувийн амжилтаар башёг тэргүүлж буй гурван бөх байгаагийн хоёр нь буюу их аварга Хакухо М.Даваажаргал, зүүн жигүүрийн маэгаширагийн зургаа дахь бөх Какурюү М.Ананд нар өнөөдрийн барилдаанд хоорондоо барилдахаар оноолт таарсан байна. Мөн өнөөдөр манай бөхчүүдээс озэки Харумафүжи Д.Бямбадорж, Токитэнкү А.Хүчитбаатар /М3/ нар хоорондоо, комүсүби Хакуба А.Өнөржаргал, Асасэкирюү Б.Дашням /М1/ нарын манай хоёр бөх хоорондоо барилдахаар болсон байна.
Макүүчи буюу дээд зиндаанд барилдаж буй манай бусад бөхчүүдийн тухайд Токүсэгава Б.Ганболд /М7/ Аминишикитэй, Кёкүтэнхо Н.Цэвэгням /М3/ Ёшиказэтай, Моконами Г.Базарсад /М10/ Хомашотой тус тус учраа тааран барилдана. Мөн ес дэх өдрийн барилдаанд Тамаваши Б.Мөнх-Оргил/М14/ Такамисакаритай барилдахаар оноолт таарсан бол Шотэнро Д.Нямсүрэн /М16/ Гагамарутай учраа тааран барилдах юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж