Брувэр гурван жилийн гэрээг хүлээн зөвшөөрчээ

Хуучирсан мэдээ: 2010.07.19-нд нийтлэгдсэн

Брувэр гурван жилийн гэрээг хүлээн зөвшөөрчээ

Хамгаалагч
Ронни Брувэрийн төлөөлөгч өнгөрөгч бямба гаригт “Чикаго Буллс” багаас
ирүүлсэн гурван жилийн гэрээг тоглогч хүлээн зөвшөөрснийг хэвлэл
мэдээллийнхэнд дуулгажээ.

Брувэр ингэснээр “Юта Жазз” багт хамтдаа тоглож байсан Карлос Бүүзер,
Кайл Корвер нартай нэгдэж “Чикаго Буллс”-ын төлөө хүчин зүтгэх болж
байна.

Өнгөрсөн улирлыг “Мемфис Гриззлис” багт үдсэн Брувэр энэ багийн
өмсгөлтэй бараг талбайд гараагүй. Хоёрдугаар сард Юта түүнийг мөнгө
хэмнэх үүднээс сольсны дараа бэртлийг авч улмаар ердөө тавхан тоглолтод
цөөхөн минут оролцсон юм.

“Бостон Селтикс” солилцоо болон элсүүлэх журмаар авахыг хүсч байгаа
талаар Yahoo! Sports мэдээлж байсан боловч 12,5 сая ам.долларын гурван
жилийн гэрээг “Буллс”-тэй хийжээ. Мэдээж “Буллс”-т түүнд гараанд гарах
боломж бий.  Ингэснээр “Чикаго Буллс” Жоаким Ноа, Карлос Бүүзер, Луол
Денг, Ронни Брувэр, Дэррик Роүс гэсэн шилдэг гараатай болж байгаа бол
сэлгээнээс Кайл Корвэр, Таж Гибсон зэрэг сайн тоглогчидтой болж байгаа
юм.

Харин төвийн байрлалд Брэд Миллерийг “Рокетс”-т алдсан учир өөр тоглогч
хайх хэрэгтэй болсон. Мэдээж энэ нь туршлагатай ахмад тоглогч байх
шаардлагатай бөгөөд үүнд нь тохирсон тоглогч нь Курт Томас гэнэ.

Түүгээр зогсохгүй дахиад нэг сэлгээний хамгаалагч хайж байгаа бөгөөд
эдгээр тоглогчдын жагсаалтадЖош Ховард, Расуал Батлер, Трэйси Макрэйди,
Шаннон Браун зэрэг тоглогчид багтаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж