
Чөлөөт агент болоод байсан төвийн тоглогч Брэд Миллер “Хьюстон Рокетс”-ын гурван жилийн 15 сая ам.долларын гэрээг хүлээн зөвшөөрсөн байна. Ахмад төвийн тоглогч Брэд Миллер өнгөрсөн улиралд “Чикаго Буллс”-ын эгнээнд хүчин зүтгэж, 8.8 оноо, 4.9 самбараас бөмбөг авалтыг дунджилсан билээ. Тэрбээр 2003-2009 оны улиралд “Сакраменто Кингс” багт дасгалжуулагч Рик Аделманы удирдлага дор хүчин зүтгэж байсан бөгөөд “Хьюстон Рокетс” багийг дасгалжуулж буй Рик Аделман хуучин төвийн тоглогчоо авчрахад гол нөлөөг үзүүлсэн байна.
Өдгөө 34 настай төвийн тоглогч Брэд Миллер шагайндаа авсан гэмтлийн улмаас өнгөрсөн улирлыг өнжсөн Яао Мингийн сэлгээ болж байгаа бөгөөд “Рокетс” чөлөөт агент Крис Бошийг эгнээндээ элсүүлж чадаагүйн улмаас Луйс Скола, Кайл Ловри нартай гэрээгээ сунгасан юм. Бред Миллерийн хувьд NBA-д 13 дахь жилээ тоглож байгаа. 2003-2004 оны улиралд тэрбээр карьерийн шилдэг үзүүлэлт болох 14.1 оноо, 10.3 самбараас бөмбөг авалт, 4.3 оновчтой дамжуулалтыг Рик Аделманы удирдлага дор дунджилж байсан юм.