“Нээлттэй” тэмцээний шинэ аварга Луйс Оостхуйзэн

Хуучирсан мэдээ: 2010.07.19-нд нийтлэгдсэн

“Нээлттэй” тэмцээний шинэ аварга Луйс Оостхуйзэн

“Нээлттэй” тэмцээний шинэ аварга Луйс Оостхуйзэн
Талбайн теннисний ертөнцөд дөрвөн том тэмцээн харьяалагддаг бол мэргэжлийн гольфын ертөнцөд гурван том тэмцээн анхаарлын төвд байдаг билээ. The Masters, US Open болон Open гэсэн тэмцээнүүд хамгийн нэр хүндтэй нь. Эдгээрээс хамгийн эртний бөгөөд нэр хүндтэй нь The Open тэмцээн юм. Жил бүрийн долдугаар сарын гурав дахь долоо хоногийн баасан гаригт эхэлж, ням гаригт дүнгээ гаргадаг The Open тэмцээн энэ жил 139 дэх удаагаа болж өнгөрлөө. 1860 онд анх зохион байгуулагдаж байсан тус тэмцээний энэ жилийн шагналын сан 4.8 сая фунт стерлинг байсан нь тэмцээний түүхэн амжилт болсон байна. Мөн Шотландын Файфэ хотноо Гэгээн Эндрюгийн хуучин гольфын талбайд 28 дахь удаагаа зохион байгуулагдсан нь үзэгчдийн таашаалд гойд нийцсэн үйл явдал болсон билээ.

Гурван өдрийн туршид бүхний анхаарлыг татсан тэмцээний аваргаар хэний ч тааварлаагүй гольфчин тодорсон юм. Өдгөө 27 настай ӨАБНУ-ын гольфчин Луйс Оостхуйзэн эхний өдрөөс л эхлэн гайхалтай байж чадсан, тэрбээр тэмцээний туршид нийт 272 оноо цуглуулсан нь түрүүлэхэд хангалттай байлаа. Major ангиллын тэмцээнүүдэд анх удаагаа түрүүлсэн Луйс Оостхуйзэн 850 мянган фунт стерлингийн шагнал авчээ. Өмнөд Африкийн гольфчид The Open тэмцээнд амжилттай оролцсоор ирсэн, Луйс Оостхуйзэнээс өмнө таван гольфчин энэ тэмцээнд түрүүлж байсан бөгөөд хамгийн сүүлд Эрниэ Элис 2002 онд түрүүлж байсан юм.

Сонирхолтой нь энэ жилийн аварга Луйс Оостхуйзэн мэргэжлийн гараагаа Эрниэ Элисийн гольфын  академиас эхэлж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж