Гурван өдрийн туршид бүхний анхаарлыг татсан тэмцээний аваргаар хэний ч тааварлаагүй гольфчин тодорсон юм. Өдгөө 27 настай ӨАБНУ-ын гольфчин Луйс Оостхуйзэн эхний өдрөөс л эхлэн гайхалтай байж чадсан, тэрбээр тэмцээний туршид нийт 272 оноо цуглуулсан нь түрүүлэхэд хангалттай байлаа. Major ангиллын тэмцээнүүдэд анх удаагаа түрүүлсэн Луйс Оостхуйзэн 850 мянган фунт стерлингийн шагнал авчээ. Өмнөд Африкийн гольфчид The Open тэмцээнд амжилттай оролцсоор ирсэн, Луйс Оостхуйзэнээс өмнө таван гольфчин энэ тэмцээнд түрүүлж байсан бөгөөд хамгийн сүүлд Эрниэ Элис 2002 онд түрүүлж байсан юм.
Сонирхолтой нь энэ жилийн аварга Луйс Оостхуйзэн мэргэжлийн гараагаа Эрниэ Элисийн гольфын академиас эхэлж байлаа.