Женсон Баттон Оросын Гран-приг дэмжиж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.19-нд нийтлэгдсэн

Женсон Баттон Оросын Гран-приг дэмжиж байна

“Формула-1” уралдааны дэлхийн аварга Женсон Баттон ОХУ, тэр дундаа Кремлинээр хийсэн хоёр хоногийн аяллынхаа дараа Оросын Гран-при уралдааныг үүсгэн байгуулах санааг дэмжжээ.
“Энэ ажлын өдөр биш, би зүгээр аялж байна” гэж хэвлэлийнхэнд хэлсэн Баттон анх удаагаа Москвад хүрэлцэн ирсэн бөгөөд Кремлиний ханыг үзэж сонирхжээ.

Түүнд Москва хот ихэд таалагдсан гэнэ. Түүгээр ч зогсохгүй энд гран-при уралдаан байгуулах нь үнэхээр сайхан санаа байна, дахин ирэхийг хүсч байна гэжээ.

Москва хотын албаны хүмүүс “Формула-1”-ийг өөрийн хотдоо авчрах талаар тодорхой ажлуудыг хийж байгаа юм. Уралдааны гэрээ хийгдээгүй байгаа ч хоёр тал тохиролцоонд хүрээд байгаа талаар тус хотын авто уралдааныг хариуцсан захирал Дерк Сауэр хэлжээ.

Сауэр хэлэхдээ Москва хот Германы тойруулга замын дизайнер Херманн Тилкегээс тусламж авч Кремлинийг тойрсон замыг хийхээр төлөвлөсөн гэнэ.

Хэдийгээр ням гаригт 37 хэмийн халуун байсан ч мянга мянган хүн “McLaren”-ы Баттон, “Renault” багийн Орос нисгэгч Виталий Петров нарын үзүүлбэрийг үзэхээр иржээ.

Хэрэв үнэхээр гэрээ хийгдэх дөхсөн бол авто спортын хаан гэгдэх “Формула-1”-ийг сонирхогч манай залуусын хувьд гран-при уралдаанууд улам бүр ойртсоор. Шанхай, Солонгос, Сингапур, Малайз гээд. Одоо бүр Москва хот.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж