Роналдиньо “Галакси”-д очих уу

Хуучирсан мэдээ: 2010.07.19-нд нийтлэгдсэн

Роналдиньо “Галакси”-д очих уу

Дэлхийн хөлбөмбөгийн ертөнцөд нэрээ дуурсгаж явсан Бразилийн шилдэг тоглогч Роналдиньог өөрийн тоглож буй “ЛА Галакси” багт ирээсэй гэж хүсч буйгаа Английн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч асан Дэвид Бэкхэм илэрхийлжээ. Тэрбээр мөн Роналдиньогийн ах болоод хувийн менежер Робертод энэ талаар хэдийнэ дуулгаад амжсан гэнэ.

Рони Буурал тивийн карьераа дуусгавал төрөлх Бразил руугаа буцаж “Фламинго” багт хүчин зүтгэх төлөвлөгөөтөй байгаа аж. “Энэ бол түүний хүсэл, гэхдээ юу ч баттай бус” хэмээн түүний ах нь ярьжээ. Мөн тэрбээр аялан тоглолтоор Америкт явж байхдаа цөөнгүй хүмүүстэй уулзаж байсан бөгөөд Дэвид Роналдиньог Америкт ирэхийг ятгаж байгаа талаар Роберто мэдэгдсэн байна.

“АС Милан” 2013 он хүртэл гэрээгээ сунгахыг хүссэн, бид энэ тухай нухацтай авч үзнэ. Оны сүүлч гэхэд асуудал шийдэгдэх боломжтой” гэж Роналдиньогийн менежер үзэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж