Тьерри Анри “Арсенал”-даа хайртай

Хуучирсан мэдээ: 2010.07.19-нд нийтлэгдсэн

Тьерри Анри “Арсенал”-даа хайртай

Францын “Монако” клубээс мэргэжлийн карьераа эхэлсэн Тьерри Анри тасралтгүй 16 жилийг хөлбөмбөгийн ертөнцөд өнгөрүүлжээ. Итали, Англи, Испанийн ногоон талбайд тоглож байсан тэрбээр энэ улирлаас эхлэн Америкийн Мажор лигийн “Нью-Йорк Рэд Бүллс” багт шилжсэн. Магадгүй хөлбөмбөгийн ертөнцийг орхих хүртлээ Америкийн ногоон талбайд тоглож ч мэдэх гэнэ. Учир нь урт хугацааны гэрээ байгуулжээ. Харин алдарт тоглогч мэргэжлийн карьераа дуусмагц найман жил хамтран ажилласан “Арсенал”-даа эргэн очих туйлын хүсэлтэй байдгаа Их Британийн BBC агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ. Нью-Йоркт ирсэн шалтгаан нь гэвэл өмнө өргөж байгаагүй цомоо авах хүсэлтэй нь холбоотой гэнэ. “Би Аресналдаа маш их хайртай. Санасан сэдсэнээ хэрэгжүүлсний дараа Арсеналд эргэж очихыг хүсч байна” гэжээ. Тьерри Анри Английн ногоон талбайд тоглож байх хугацаандаа түүхэн амжилтын эзэн болж байсан юм. Тэрбээр арсенал клубын бүх цагийн шилдэг мэргэн буучийн жагсаалтыг 226 гоолтойгоор тэргүүлдэг. Магадгүй түүний мэргэжлийн карьертай холбоотой гайхам амжилт “Арсенал”-тай холбоотой байдаг учраас энэ клубтээ ухаангүй хайртай байдаг бололтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж