
Дэлхийн чансааны №5 Содерлинг өрсөлдөгчийнхөө эсрэг брейк хийснээр 3:1 харьцаатай хошуучлах болж улмаар 6:3 харьцаатай хоёр дахь сетэд хожиж, ерөнхий харьцааг тэнцүүлсэн байна. Улмаар шийдвэрлэх гурав дахь сетэд Николас Альмагро хоёр ч удаа өрсөлдөгчийнхөө давуулалтыг авч, 6:2 харьцаатай хожсоноор нэг цаг, 57 минут үргэлжилсэн тоглолтын ялагч болж, 2010 оны анхны цомоо хүртсэн юм. Дэлхийн чансааны 20-рт эрэмбэлэгдсэн Николас Альмагро ийнхүү карьерынхаа туршид зургаа дахь тэмцээндээ түрүүлсэн нь энэ бөгөөд 72 мянган еврогийн шагналаас гадна чансаагаа 250 оноогоор ахиуллаа. Харин Шведийн Робин Содерлинг 37,9 мянган еврогийн шагнал хүртсэн байна.