Бид та бүхэнд дэлгэцэнд гараад удаагүй байгаа ч үзэгч, кино сонирхогчдоос аль хэдийн сайн, муу үнэлгээг аваад буй кинонуудыг танилцуулж байна.
Хамгийн шилдэг кино “ Эхлэл”
“Харанхуйн хунтайж” киноны найруулагч Кристофер Ноланы бүтээл метафизик дээрмийн тухай өгүүлэх нэгэн шинэ киноны сураг долоо хоногын эхээр сонсогдож эхэллээ. Киноны дүрслэл зүүд эсвэл бодит ертөнцөд өрнөж байгаа эсэхийг ялгах амаргүй. Гэвч кино эхнээсээ дуустал таныг гэмт хэргийн газар аваачина. Холливуудын үнэтэй жүжигчдийн нэг Леонардо Ди Каприо болон Японы нэрт жүжигчин Кен Ватанабе нарын тоглосон “Эхлэл” нэртэй уг кино уржигдар нээлтээ хийсэн юм.
Хамгийн муу кино “ Валентины өдөр”
Оддын бөөгнөрөл гэж хэлж болох Оскарын шагналт Жулиа Робертс, Жеми Фокс, Кэти Бэтс, Шерли МакКлейнээс гадна Холливуудын хөөрхнүүд болох Жессика Алба, Эрик Дейн нарын тоглосон уг киног сэтгэл догдлон хүлээж байсан үзэгчдийн урам хугарсан юм. Улиг болсон сэдэв, авах юмгүй хэллэгтэй уг кинонд сонирхолтой зүйл нэгээхэн ч үзүүлээгүй нь үзэгчдийн сэтгэлд хүрч чадаагүй юм.
Хамгийн шилдэг гадаадийн кино “ Эх”
Өмнөд Солонгосоос Оскарын шагналд нэр нь дэвшсэн кино. “ Эх” хэмээх Хитчхокийн стилийн уг триллер кино заавал үзэх киноны нэг гэнэ.
Бэлтгэсэн Н.Энх