Ардчилсан намаас Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн хүрээнд уран бүтээлчдийн дунд шилдэг дууны уралдаан зарлажээ. Бүтээлийг ирэх есдүгээр сарын 15-ныг хүртэл хүлээж авах бөгөөд дараах шалгуур үзүүлэлтийг тавьж байна. Тухайлбал, дуунд Ардчилсан Монгол Улсын өнгөрсөн 20 жилд болж өнгөрсөн түүхэн үйл явдал, ололт, амжилтыг тусгасан байх, Ардчилсан нийгмийн давуу талуудыг олон нийтэд сурталчлан таниулсан, шинэ шилдэг санаа хэлбэрийг тусгасан байхыг онцолжээ. Тэргүүн байр эзэлсэн бүтээлийн эзэнд таван сая төгрөг олгох бол хоёрдугаар байрт орсон бүтээлийн эзнийг гурван сая төгрөгөөр урамшуулах аж.
Г.Дарь