Уулзалтад оролцогчдод илгээлт ирүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.07.19-нд нийтлэгдсэн

Уулзалтад оролцогчдод илгээлт ирүүллээ

Уулзалтад оролцогчдод илгээлт ирүүллээ
      УИХ-ын дарга “Эх орныхоо хөгжилд-бидний оролцоо” сэдэвт хилийн чанадад суугаа монголчуудын анхдугаар чуулга уулзалтад оролцогчдод илгээлт ирүүлж, Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлж мэндчилгээ дэвшүүллээ.

УИХ-ын дарга илгээлтдээ, гадаад оронд эрдэм сурч, мэргэжил эзэмшин, ажиллаж, амьдарч байгаа Та бүхэн эх орныхоо нийслэлд ирж туршлага юугаа хуваалцах болсон нь нэн таатай учрал юм.

Монголчууд холын хүний үгийг сонсч, хэрэг зоригийг анхаарч чагнадаг  эртний уламжлал заншилтай билээ.  Энэ үүднээс эх орны хөгжил, нийгмийн амьдралын талаар Та бүгдийн санал бодлыг анхаарч соёрхон ажил хэрэгтээ тусган авах нь  төрийн түшээд бидний үүргээ гэж бодож байна.

Гадаадад сурч боловсорсон үе үеийн олон сэхээтнүүд Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжлийг баталгаажуулахад үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг энэ ялдамд тэмдэглэж байна.

Монгол Улсад парламентат ёс тогтож, зохих төлөвшлөө олж, ардчилал, зах зээлийн харилцаа, хүний эрх, эрх чөлөөний үнэт зүйлс улам бүр бэхжих боллоо. Монгол Улсын  Их Хурал хоёр жилийн өмнө 2021 он хүртэлх Үндэсний хөгжлийн цогц бодлогыг баталсан. Дэлхийд тэргүүлэх нөөцтэй Оюутолгой, Тавантолгой ордыг ашиглах, Төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэх, өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх бодлого, “Шинэ бүтээн байгуулалт”, “Монгол мал” үндэсний хөтөлбөр зэргээр хөгжлийн шинэ хандлага, чиглэлийг Улсын Их Хурал тодорхойлов. Энэ бүхэн үндэсний бүтээн байгуулалтын шинэ үеийн эхлэл төдийгүй Та бүхний мэргэжил, цаашдын ажил амьдралын баримжаа болно хэмээн найдаж байна.

Хилийн чанадад өндөр боловсрол эзэмшиж, ажлын шилдэг арга барил, тэргүүний ололтыг эзэмшиж буй Та бүхний хувь нэмэр, хүч эдүгээ  бидэнд улам шаардагдах боллоо. Гадаадад байгаа монголчууд Та бүхэн Монгол Улсыг гадаад ертөнцтэй холбох, дэлхий дахины ололт, дэвшлийг эх орондоо нэвтрүүлэх гүүр болж чадна гэдэгт итгэлтэй байна. Монгол орны хөгжил дэвшил, ирээдүй Та бидний  мэдлэг, мэргэжил, мэдээлэл, өндөр технологи, хүн бүрийн хөдөлмөр зүтгэлээс шалтгаалах болно.

Монголчууд бид түүх, соёл, хүн төрөлхтний хөгжилд оруулсан өөрийн гэсэн хувь нэмрээрээ бахархах “Монгол” нэрээр овоглодог хүмүүс ээ. Ирэх жил Ардын хувьсгалын 90 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил зэрэг түүхт ойнууд  тохионо.  Түүхт ойнуудаа ажил хөдөлмөрийн өндөр амжилтаар угтдаг ард түмнийхээ сайхан уламжлалыг дагаж Та бүхэн ч сурлага хөдөлмөртөө  амжилт гарган эх орноо гадаад ертөнцөд сурталчлан таниулна гэдэгт итгэл дүүрэн байна хэмээн дурьдсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээдэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж