ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцохгүй гэжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.19-нд нийтлэгдсэн

ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцохгүй гэжээ

ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцохгүй гэжээ
Авилгатай тэмцэх газраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинд Авилгын эсрэг хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар Сүхбаатар дүүргийн шүүхэд хандсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Гэвч эх сурвалжуудын мэдээлсэнээр Сүхбаатар дүүргийн шүүхээс Ц.Энхтүвшинд хариуцлага тооцох боломжгүй гэсэн хариултыг Авилгатай тэмцэх газарт өгөөд байгаа аж.

Авилгын эсрэг хуульд “Авилгаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх үүргээ биелүүлээгүй албан тушаалтанд эрх бүхий албан тушаалд нь сахилгын шийтгэл хүлээлгэнэ” гэсэн байдаг. Мөн дээр дурьдсан хуулийн заалтыг биелүүлээгүй  албан тушаалтныг 150-200 мянган төгрөгөөр торгоно гэсэн хуулийн үндэслэлийн дагуу шүүхэд хандсан ч хууль хэрэгжүүлэгч байгууллага нь ямар үндсэлэлээр хариуцлага тооцох боломжгүй гэсэн байна.

Түүнчлэн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурц орон сууц, автомашин, Монгол улс болон БНСУ-д байгуулсан “Грэнд стэп” хэмээх компаниа мэдүүлээгүй байсан бөгөөд түүнд хариуцлага тооцуулахаар Ц.Энхтүвшинд хандсан ч хариуцлага тооцох боломжгүй гэсэн хариулт өгсөн байна. Тиймээс Авилгатай тэмцэх газраас шүүхэд хандсан ч  мөн адил хариуцлага тооцох боломжгүй гэсэн  хариуг өгсөн гэнэ.

П.Наран

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж