УИХ-ын дарга Женевийг зорьжээ | News.MN

УИХ-ын дарга Женевийг зорьжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.19-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Женевийг зорьжээ

УИХ-ын дарга Женевийг зорьжээ
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Парламентын спикерүүдийн олон улсын III бага хуралд оролцохоор өчигдөр Улаанбаатар хотоос мордон Женевийг зорьжээ. Тус бага хурал энэ сарын 19-21-ний өдрүүдэд Женев хотноо болох аж.
Энэ удаагийн бага хуралд Танзани улсын Үндэсний Ассамблейн спикер С.Ж.Ситта “Парламентууд болон НҮБ-ын хамтын ажиллагаа” сэдвээр үндсэн илтгэл тавихын зэрэгцээ 2005 онд зохиогдсон өмнөх бага хурлаас хойш хийсэн ажлын тайлан, Мянганы хөгжлийн зорилтуудын биелэлт, Ардчилсан парламентууд-дэлхийн стандартыг боловсруулах нь, Олон улсын парламентын холбоо болон НҮБ-ын хоорондын харилцааг бэхжүүлэх нь зэрэг хавсралт илтгэл хэлэлцэх юм байна.

Мөн энэ үеэр парламентын тэргүүнүүд “Парламентууд дэлхийн хямралын үед ардчилсан хариуцлагыг бэхжүүлэх нь” сэдвийн дор ерөнхий хэлэлцүүлэг, “Мянганы хөгжлийн зорилтууд-2015 он гэхэд хамтын амлалтуудаа биелүүлэх нь”, “Парламент болон иргэд хоорондын  харилцан итгэлцлийг бэхжүүлэх нь” сэдвээр тусгай хэлэлцүүлэг өрнүүлж, хамтарсан тунхаглал гаргах аж.

Монголын парламентын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Золбаяр нар багтжээ.

Г.Дарь

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж