УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Парламентын спикерүүдийн олон улсын III бага хуралд оролцохоор өчигдөр Улаанбаатар хотоос мордон Женевийг зорьжээ. Тус бага хурал энэ сарын 19-21-ний өдрүүдэд Женев хотноо болох аж.
Энэ удаагийн бага хуралд Танзани улсын Үндэсний Ассамблейн спикер С.Ж.Ситта “Парламентууд болон НҮБ-ын хамтын ажиллагаа” сэдвээр үндсэн илтгэл тавихын зэрэгцээ 2005 онд зохиогдсон өмнөх бага хурлаас хойш хийсэн ажлын тайлан, Мянганы хөгжлийн зорилтуудын биелэлт, Ардчилсан парламентууд-дэлхийн стандартыг боловсруулах нь, Олон улсын парламентын холбоо болон НҮБ-ын хоорондын харилцааг бэхжүүлэх нь зэрэг хавсралт илтгэл хэлэлцэх юм байна.

Мөн энэ үеэр парламентын тэргүүнүүд “Парламентууд дэлхийн хямралын үед ардчилсан хариуцлагыг бэхжүүлэх нь” сэдвийн дор ерөнхий хэлэлцүүлэг, “Мянганы хөгжлийн зорилтууд-2015 он гэхэд хамтын амлалтуудаа биелүүлэх нь”, “Парламент болон иргэд хоорондын харилцан итгэлцлийг бэхжүүлэх нь” сэдвээр тусгай хэлэлцүүлэг өрнүүлж, хамтарсан тунхаглал гаргах аж.
Монголын парламентын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Золбаяр нар багтжээ.
Г.Дарь
Холбоотой мэдээ