
Францын дугуйчин Кристофф Риблон сүүлийн ууланд тэргүүлж эхэлснээс хойш бариа хүртэл ганцаар хошуучлан дөрвөн цаг, 52 минут, 42 секундын амжилтаар тус гарааны ялагч болсон байна. Түүнээс 54 секунд хоцорч ОХУ-ын дугуйчин Денис Меншов удаалав. Люксембургийн дугуйчин Энди Шлек ялагчаас нэг минут, 08 секунд алдаж, дөрөвдүгээрт барианд орсон ч нийлбэр дүнгээр тэргүүлэгчийн шар цамцаа хадгалж үлдлээ. “Saxobank” багийн гишүүн тэрбээр сүүлийн зургаан уралдаанд шар цамцыг эзэмшин уралдаж байгаа юм.
Нийлбэр дүнгээр тэргүүлэхийн төлөөх өрсөлдөөнд Испанийн Альберто Контадор 31 секундын алдагдалтай удаалж байгаа бол 14 дэх гараанд хоёр ба гуравдугаар байрт орсон Самуэль Санчез, Денис Меншов нар мөн тэргүүлэгчдийн өрсөлдөөнд нэгдлээ.
Пиренейн уулын гарааны хоёр дахь өдөр дугуйчид Памьегээс Банхэрас де Лушион хүртэл 187,5 км зайд уралдана.
Tour de France-ын 14 дэх гарааны дүн:
- Кристофф Риблон /AG2R La Mondialle/ – 4 цаг, 52 минут, 42 секунд
- Денис Меншов /Rabobank/ – 4 цаг, 53 минут, 36 секунд
- Самуэль Санчез /Euskaltel – Euskadi/ – 4 цаг, 53 минут, 36 секунд
- Энди Шлек /Saxobank/ – 4 цаг, 53 минут, 50 секунд
- Йоквин Родригез Оливер /katusha/ – 4 цаг, 53 минут, 50 секунд
- Роберт Жесинк /Rabobank/ – 4 цаг, 53 минут, 50 секунд
- Альберто Контадор /Astana/ – 4 цаг, 53 минут, 50 секунд
- Юрген ван ден Броек /Omega Pharma/ – 4 цаг, 53 минут, 50 секунд
- Дамиано Кунего /Lampre/ – 4 цаг, 54 минут, 31 секунд
- Карлос Састре /Cervelo Test/ – 4 цаг, 51 минут, 31 секунд