Хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.19-нд нийтлэгдсэн

Хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлнэ

Хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлнэ
Монгол-Буриад улсууд  аль болох харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал гэдэгтэй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын дарга В.В.Наговицын нар санал нэг байна. Хоёр Ерөнхийлөгч ганцаарчлан уулзах үеэрээ Монгол-Буриадын харилцааг хөгжүүлэх, эдийн засаг, хил орчмын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцож ярилцсан юм.

“1992 онд болсон Монгол, Буриадын Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаанаас хойш худалдаа, хөдөө аж ахуй, төмөр зам, барилга, уул уурхай, эрчим хүч, аялал жуулчлалын салбарт бидний ярилцаж, хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлууд байнга хэрэгжиж, харилцаа амжилттай хөгжиж ирлээ. Алхам алхмаар хийгдэж байгаа, цаг хугацаа удаж байгаа асуудлууд байгааг үгүйсгэхгүй. Гэвч бид шийдвэрлэхийн төлөө, харилцан ашигтай байхын төлөө ажиллаж байгаа” гэж Буриад Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын дарга В.В.Наговицын ярилаа. Ялангуяа хил гаалийн боомтын нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, шуурхай үйлчлэх, махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч байгаа гэв

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүхийн хувьд гарал нэг, хэл, соёл , зан заншил ижил төстэй эртний найрсаг уламжлалт харилцаатай орнуудын хувьд Монгол-Буриадын харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал болохыг дурдаад, харилцааны зарим  асуудлуудаар саналаа хэллээ. Тухайлбал, төмөр замын зүтгүүр, вагоны засвар үйлчилгээг Улаан-Үдэд хийлгэх, зүтгүүр авах, махны экспортыг нэмэгдүүлэхийн тулд хоёр талаас хамтарсан мал эмнэлэг ажиллах, хамтарсан хөрөнгө оруулалттай махны үйлдвэр барих, байгалийн гамшиг тохиолдох, цаг үеийн чухал ажлуудын үеэр харилцан туслах зэрэг асуудлуудаар тодорхой санал тавьж, ярилцлаа.

Манай хоёр орны хувд соёлын харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа. Улаан-Үд хотноо энэ өдрүүдэд болж буй “Дэлхийн Монголчуудын Чуулган”-ы хүрээнд зохиогдох урлаг соёлын арга хэмжээнүүд, эрдэмтэд судлаачдын уулзалт эрдэм шинжилгээний бага хурлууд маш өргөн хүрээтэй болж байгаа, мөн Улаанбаатар хотноо энэ сарын 21-нд эхлэх “Алтаргана” наадамд ч буриадаас төдийгүй дэлхийн бусад орноос монгол туургатан иргэд өргөнөөр ирж оролцох төлөвтэй байгаа нь хоёр орны харилцаанд чухал үйл явдал болж байна гэдгийг Ерөнхийлөгчид санал нэгтэй ярилцав.

“Дэлхийн Монголчуудын Чуулган”-д Монгол Улсын Ерөнхийлөгч ирж оролцож байгаа нь зөвхөн уг наадмын хувьд төдийгүй Буриад Улсын хувьд нэр төрийн хэрэг болж байгааг Ерөнхийлөгч В.В.Наговицын онцлон хэлж байлаа хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах албанаас дамжууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж