Онлайн эх сурвалжууд Facebook-ийг Face.com-ийн дүр төрхөөр нь таних технологийг ашиглаж байж магадгүй тухай мэдээлжээ. Гэвч Facebook болон Face.com-ийн аль аль нь энэ мэдээлэл дээр ямар нэг мэдэгдэл хийхээс татгалзсан байна. Түүнчлэн Facebook компани Face.com-ийг худалдан авах санал тавьсан ч Face.com татгалзсан тухай мэдээлэл ч цацагдаад байгаа юм.
Сүүлийн үед дүр төрх таних технологи нь зургаараа бусад хүмүүстэй харилцаа тогтоох боломж олгосон үйлчилгээгээрээ дэлхийд тэргүүлэх болсон Facebook-ийн хэрэглэгчдийн дунд маш түгээмэл ашиглагддаг болсон ба хүмүүс өөрсдийн зургийг Facebook-т оруулж, зургаараа дамжуулан найзуудтайгаа холбогдох нь хамгийн хялбар, дөт аргуудын нэг болоод байна. Түүнчлэн Picasa болон Apple iPhoto нар ч иймэрхүү төрлийн үйлчилгээг хэрэглэгчиддээ санал болгож байгаа ажээ.
Б. Энхцэцэг