Улаан-Үд хотод болж байгаа “Дэлхийн Монголчуудын чуулган”-д оролцох үеэрээ, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж буриад малчин айлд зочиллоо.
Бүгд Найрамдах Буриад Улсын Заиграевский дүүргийн Ацагат тосгонд амьдран сууж байгаа, Иванов Гармажап Ивановичийнх бол мал маллах монгол уламжлалаа төдийлөн алдаагүй байгаа олон буриад айлын нэг. Хэдийгээр мал даган нүүдэллэж биш харин тохьтой тухтай суурин амьдралаар амьдарч байгаа ч, малаа маллах, цагаан идээгээ бэлтгэх арга ухаан нь олон зууны тэртээх монгол аргаараа байна. 100 гаруй үхэртэй, мөн тооны хонь ямаатай. Малын саравч, өвсний хашаа, худаг, орос халуун ванн, зоорь, зочдоо хүлээн авдаг монгол гэр гээд эднийх дутах зүйлгүй тохьтой сайхан амьдарч байна. “Энэ өвөл хүнд хэцүү байсан ч, хадлан сайн авсны хүчинд нэг ч мал унаагүй” гэж гэрийн эзэн ярьж байлаа. Махаа үйлдвэрт нийлүүлдэг, нэг үнээнээс өдөрт 10 орчим литр сүү саадаг юм байна.
“Үржил шимтэй хөрсний буянаар бараг айл бүр ногоо тариалж, хадлангаа сайн бэлддэг. Ийм зэргийн амьдралыг ажилсаг буриад айл бүрээс харж болно” хэмээн Заиграевский дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Н.Заиграев хэллээ. Тэрээр, анх удаа орон нутагт нь жирийн малчин айлд гадаад улсаас айлчлан ирсэн Төрийн Тэргүүнд зочилж байгаад ихэд талархан билэгшээж байгаагаа хэлж байсан юм.
“ Манай засгийн газраас буриад хэл соёлыг сайн дэмждэг. Манай ач зээ нар бүгд буриад сургуульд сурч байна” гэж гэрийн эзэгтэй Иванова Дашима Бадамцэрэнова ярилаа.
“Хотогор” нэртэй энэ малчны суурин бол Буриадын 2520 фермийн нэг, хоёр жилийн өмнөх мэдээгээр, буриадын эдийн засгийн чухал салбар болсон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 90 орчим хувийг хувийн өмчит аж ахуйн нэгж, фермүүд нийлүүлж байна хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах албанаас дамжууллаа.

Холбоотой мэдээ