Жеймс Стайнберг Ерөнхийлөгчтэй уулзана | News.MN

Жеймс Стайнберг Ерөнхийлөгчтэй уулзана

Хуучирсан мэдээ: 2010.07.19-нд нийтлэгдсэн

Жеймс Стайнберг Ерөнхийлөгчтэй уулзана

Жеймс Стайнберг Ерөнхийлөгчтэй уулзана
Америкийн Төрийн нарийн бичгийн даргын орлогч  Азийн орнуудад айлчлал хийж байгаа айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд, мөн иргэний нийгмийн тэргүүнүүдтэй уулзахаар болжээ.
Монголд ирэхээс өмнө Казахстанд зочлон Гадаад хэргийн сайд Канат Саудабаев, Ташкентэд Узбекистаны Ерөнхийлөгч И.Каримов болон иргэний байгууллагуудын төлөөлөлтэй, Кыргызэд Засгийн газрын гишүүдтэй уулзсан байна. Айлчлалын зорилго нь Азийн орнуудын Гадаад хэргийн сайдуудын албан бус уулзалтад оролцох юм.
Маргааш тэрээр Токио руу хөдөлж Японы Засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай уулзсаныхаа дараа Австрали, Япон, Америкийн гурван талт хэлэлцээнд Америкийн багийг ахлах юм байна.

Б.ЭНХМАНДАХ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж