1927 оны орчим жанч халсан Буриадын хамба лам Дашдорж Итгэлийн цогцос огт муудаагvй яг л амьд хvнийх шиг байдаг тухай домог мэт яриа олныг гайхшруулдаг. Тэгвэл энэхүү гайхамшигтай хүний талаарх үзэсгэлэн маргааш Улаанбаатар хотноо нээлтээ хийх гэж байна. 10 хоногийн турш үргэлжлэх уг үзэсгэлэнгийн үеэр Итгэл хамбын талаарх бүхий л мэдээллийг авч болох ажээ. Буриадын хамба лам Итгэл Улаан-Vvдээс холгvй орших газар йогийн лянхуа суудлаар сууж бясалгал хийж байгаад єєд болсон бөгөөд тодорхой хугацааны дараа єєрийн бунхныг нээж vзэхийг гэрээсэлсэн гэнэ. Хамгийн сүүлд 2002 онд түүний цогцсыг гаргаж ирснийхээ дараа хуврагууд тусгай шилэн хоргонд хийж залахаар шийджээ. 2002 оны есдvгээр сарын 11-нд ламтны цогцсыг бунхнаас нь гаргахад Буддын шашны лам нар, ОХУ-ын эмнэлгийн шинжээчид оролцжээ. Уг ажиллагаанд оролцсон ОХУ-ын Шvvх эмнэлгийн ажилтан, доктор Виктор Звяагин "Шинжилгээний vр дvн биднийг алмайруулсан. Тvvний арьс нь зєєлхєн, яг амьд хvнийх шиг байснаас гадна бие нь vеэрээ нугарч байсан. Эд эсийн шинжилгээ нь амьд хvнийхтэй адилавтар гарсан" гэжээ. Итгэл хэмээх эрдэмт ламын цогцсыг өнөө хэр өглөө бүр гар нүүрийг нь угааж, сард хоёр удаа хувцас өмсгөлийг нь сольдог гэнэ. Энэ мэт гайхалтай сонин түүхийн талаар өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр сонсож болох ажээ.
Итгэл ламынхтай адилаар огт муудаагvй гурван ч хутагтын цогцос Энэтхэг, Хятад, Вьетнамд байдаг гэнэ. Цогцос мууддаггvй энэ тохиолдол зєвхєн шашин номынхон тєдийгуй жирийн хvмvvс дээр ч ажиглагджээ. Доктор Виктор Звяагин "15 жилийн ємнє Италид хийсэн малтлагын vсэр 15 настай охины муудаагvй цогцос олдсон. Харамсалтай нь тэр усд задлан хийгээгvй юм. Ер нь энэ vзэгдлийг судлах ажил дєнгєж л эхэлж байна" хэмээн өгүүлжээ.

Д.Цээнэ