Залуу уран бүтээлч Б.Ганзориг маргааш 19 цагаас Монгол бөхийн өргөөнд “Мэнд амар” тайлан тоглолтоо хийх гэж байна. Энэхүү тоглолтонд дандаа буриад дуу дуулах бөгөөд “Алтаргана” наадмын өмнөхөн болж байгаагаараа ихээхэн онцлогтой аж. Тоглолтонд Монгол Улсын Ардын жүжигчин Б.Жаргалсайхан, Б.Жамъяанжав, Б.Жавзандулам, Монгол Улсын гавьяат жүжигчин М.Найдалмаа, А.Бүтэд ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин Д.Долгормаа, Халимаг улсын ардын дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид оролцох юм байна. Дашрамд сонирхуулахад, тоглолтын найруулагчаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Цэвээнравдан ажиллаж байгаа аж.
Б.Анхаа
Б.Анхаа