CitizenTube-ээр Египетийн тухай дамжуулж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

CitizenTube-ээр Египетийн тухай дамжуулж эхэллээ

Google өөрийн CitizenTube сүлжээгээр Египетэд болж буй бослогын үйл явцуудыг тухай бүрт нь дамжуулж байгаагаа албан ёсоор зарлалаа. Бослогын тухай видео бичлэгүүд онлайнд тавигдсан тул интернэт хэрэглэгчид заавал телевизийн суваг эргүүлж Египетэд болж буй үймээн самууны тухай мэдээллийг авах шаардлагагүй болжээ.

Саяхан Египетэд зөвхөн утсаа ашиглан хүмүүс хоорондоо харилцах боломжтой болсонтой холбогдуулан хүмүүсийн харилцаанд зориулсан Google Voice tweet үйлчилгээг Google явуулж эхлээд байна. Египет улсад одоо хүртэл интернэт хаалттай хэвээр байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж