Аргентинд хүйтэрснээс амь насаа алджээ

Хуучирсан мэдээ: 2010.07.19-нд нийтлэгдсэн

Аргентинд хүйтэрснээс амь насаа алджээ

Өмнөд туйлаас ирж буй хүйтэн урсгалаас Аргентин улсад урьд өмнө гарч байгаагүй хүйтэн өвөл болж, 10 хүн осгож, 33 хүн нүүрсний утаанд угаартаж, амь насаа алдаад байна.
Одоогийн байдлаар цельсийн +4, 5 хэм болтлоо дулаараад байгаа юм байна. Энэ хэмжээнээс доош буурахад осгох, угаартах тохиолдол гарч, иргэд амь насаа алдахад хүрдэг байна.
Улсын хэмжээнд 23-24 насны 520 залуус шөнөжингөө муж, хот, дүүргүүдээр эргүүл хийж, хүмүүсийг осгох, угаартах аюулаас урьдчилан сэргийлэх ажил хийж байгаа ажээ.
Аргентины албан ёсны тоо баримтаар нийслэл Буэнос Айрес хотод 1400 хүн гудамж, талбайд хоноглож, улсын хэмжээнд нийт 20 000 хүн байдаг ба эдгээрийн 60 хувь нь 35-55 орчим насны гэр оронгүй хүмүүс байдаг юм байна.
Аргентин улсын Үндэсний цаг уурын Албанаас ойрын өдрүүдэд өвлийн хүйтэн хэвээр үргэлжлэх тул иргэдийг сонор, болгоомжтой байхыг анхааруулжээ.

Эх сурвалж: AMBITO.com

Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж