“Victoria’s Secret” бясаанаас болж дэлгүүрээ хаалаа

Хуучирсан мэдээ: 2010.07.18-нд нийтлэгдсэн

“Victoria’s Secret” бясаанаас болж дэлгүүрээ хаалаа

Охид бүсгүйчүүдийн хамгийн хайртай
брэндүүдийн нэг “Victoria"s Secret” Манхаттен дахь нэрийн дэлгүүрээ
хаахаас өөр аргагүй болжээ. Учир нь дэлгүүрээс нилээд бясаа илэрсэн
байна.

“Бид бусад дэлгүүрт бясаа илэрсэн тухай мэдээг сонсоод
өөрийн дэлгүүрээ шалгаж үзсэн. Тэгтэл багахан хэмжээний газарт бясаа
үүрэлсэн байхыг илрүүлсэн. Иймээс яаралтай арга хэмжээ авч, энэ асуудлыг
шийдэх шаардлага гарлаа” хэмээн хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ.

Мөн
Нью-Йорк хотын “Hollister” болон “Abercrombie & Fitch” дэлгүүрүүд
бясаанаас болж хаалгаа бариад байгаа аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж